Монголын Бэндичид Японы багийг бутниргэлээ

Монголын Бэндичид Японы багийг бутниргэлээ

Бэндигийн ДАШТ Шведийн Троллхаттан хотын Слаттбергшэллин цэнгэлдэхэд болж байгаа билээ. Тус тэмцээнд Монголын шигшээ баг, Япон, Унгар, Украйн, Канад, Голланд, Чех, Хятад, Эстони, Сомали улсууд орж байгаа бөгөөд манай баг Япон, Унгар, Украйны багтай А хэсэгт оржээ.

Өчигдөр орой Японы багтай тоглож бутниргэсэн байна. Манайхан эхний үеийг 5-0 харьцаатай дуусгасан бол сүүлийн үед 10-2 харьцаагаар илүүрхэж хожлоо. Өмнө нь хоёр удаа Японы багт хожигдоод байсан бол энэ удаа хариугаа хатуухан шиг авлаа.

Харин өнөөдөр 21:00 цагаас Унгарын багтай тоглоно. Өмнө нь Унгарын шигшээтэй таван удаа тоглохдоо хоёр хожиж, гурван удаа хожигдож байжээ.
#
  Улсууд Тоглосон тоо Хожил Тэнцээ Хожигдол Оруулсан бөмбөг Алдсан бөмбөг Зөрүү Оноо
1 Hungary 2 2 0 0 18 3 15 4
2 Mongolia 2 2 0 0 19 8 11 4
3 Ukraine 2 0 0 2 9 20 -11 0
4 Japan 2 0 0 2 2 17 -15 0

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.