Чөлөөт бөхийн холбооны хурал хаалттай болно

Чөлөөт бөхийн холбооны хурал хаалттай болно

Монголын Чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хурал "Blue sky" зочид буудалд 14:00 цагаас эхлэх учиртай билээ. Тэгвэл чөлөөт бөхийн холбооныхон хурлаа хаалттай хийх ажээ. Уг нь өнөөдөр өглөө 09:00 цагаас эхлэн оролцогчдод мандат олгоно гэж байсан ч тийм зүйл болсонгүй.

Чөлөөт бөхийн тамирчид, дасгалжуулагч нартайгаа эв түнжингүй байгаа холбооны удирдлагууд цагдаагийн  алба хаагчдаар хамгаалаалуулж, хаалттай хаалганы цаана асуудлаа ярих гэж байгаа бололтой. Хурал эхлэхийн өмнө тамирчид, дасгалжуулагчдыг дотогш нь оруулахгүй хэмээн багагүй зөрчилдсөний эцэст зарим тамирчид дотогшоо орсон байна.  

Энэ удаагийн хурлаар Холбооны шинэ удирдлагын асуудлыг ярьж магадгүй байгаа юм. Мөн Олимпоос хойш өрнөж байгаа олон асуудлыг ярих биз ээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.