Месси Аргентины хөлбөмбөгийн холбооны өрийг төлжээ

Месси Аргентины хөлбөмбөгийн холбооны өрийг төлжээ

“Барселона” багийн довтлогч Лионель Месси Аргентины хөлбөмбөгийн холбооны шигшээ багийн хамгаалалтын албаныханд төлөх ёстой өрийг өгөхөөр болжээ. Учир нь хамгаалалтын албаныхны цалинг Аргентины хөлбөмбөгийн холбоо 6 сарын турш өгч чадаагүй учраас тэд нэгдэж, тэмцлийн хэлбэрт шилжээд байсан аж.

Тэгвэл Месси тэдний цалинг өгөхөөр болсон талаар “Метро” радиогийн сэтгүүлч Хуан Пало Варски ярьсан байна. Тэрбээр “Бразилийн эсрэг тоглолтын өмнө Мессигийн өрөөнд тэд орсон. Тэнд хамгаалалтын албаны 2-3 хүн явсан байх. Тэгээд Мессид нөхцөл байдлаа хэлсэн. Бид 5-6 сарын цалингаа авч чадаагүй байгаа. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед та багийн ахлагчийн хувьд бидэнд тусална гэдэг итгэлтэй байна гэж хэлсэн” хэмээн мэдээлжээ.

Харин Месси тэр даруй аавыгаа дуудаж, хамгаалалтын албаныхны цалинг шилжүүлж, асуудлыг шийдэж өгчээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.