“Лейпциг” хүснэгтийг тэргүүлж эхэллээ

“Лейпциг” хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Германы Бундес лигийн 11 дүгээр тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо.  11 дүгээр  тойргийн салхийг хагалж “Байер Леверкузен” талбайдаа хожигдоогүй яваа “Лейпциг” клубыг хүлээж авсан юм. Энэ тоглолтод зочин баг хүчтэй өрсөлдөгчөө 2:3-аар буулгаж авч, 27 оноотой болсноор хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Мөн хожигдоогүй хэвээр үлдэж байгаа юм.

“Лейпциг” эхний 11 тойрогт 8 хожиж, 3 тэнцсэн амжилттай үргэлжлүүлж байна. Энэ удаагийн тоглолтын 1 дэх минутад Кампль тооны харьцааг нээсэн бол 4 дэх минутад Баумгартлингер өөрийнхөө авто гоол оруулж, тэнцүүлсэн. Гэвч 45 дахь минутад Брандт гоолдож, “Байер” тэргүүлж эхэлсэн. Харин 67 дахь минутад Форсберг тэнцүүлж, 81 дэх минутад Орбан хожлын гоол оруулжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.