Өнөөдөр Ц.Мөнхзаяа тэргүүтэй 4 бөх барилдана

Өнөөдөр Ц.Мөнхзаяа тэргүүтэй 4 бөх барилдана

БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын барилдаан болох юм. Харин манайхаас эрэгтэй 73 кг-д Б.Баяндүүрэн, Г.Чойжилсүрэн, 81-д Н.Дагвасүрэн нар барилдах юм. Эмэгтэйчүүдээс 63 кг-д Дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа барилдах учиртай.

73 кг-д өрсөлдөх Б.Баяндүүрэнгийн хувьд В хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо Тайванийн бөх Чуан Шан Чинтэй барилдахаар оноолт таараад байна. Харин Г.Чойжилсүрэн D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Солонгосын Ли Ён Жинтэй барилдахаар оноолт таарлаа.

81 кг-д барилдах Н.Дагвасүрэн А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлээд байна. Харин хэсгийн аваргын төлөө Хятадын Най Ригажи болон Оросын Мурат Хабачиров нарын ялсантай нь барилдана.  Ц.Мөнхзаяагийн хувьд 63 кг-д С хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Харин хэсгийн аваргын төлөө Оросын Валентина Костенко болон Хятадын Яао Тин Шиан нарын ялсантай нь барилдах билээ.

Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар манай баг 1 алт, 1 хүрэл медальтайгаар гуравдугаар байрт бичигдэж байна. Харин Орос, Хятад тус бүр 2 алтан медальтай багийн дүнгээр тэргүүлж байгаа юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.