Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн бямба гарагт эхэлнэ

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн бямба гарагт эхэлнэ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиох юм. Тэгвэл Үндсэн хуулийн ойн хүрээнд улс орон даяар шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгуулах гэж байна. Энэ жилийн тэмцээн энэ сарын 19-нд орон даяар Монгол Улсын бүх сум, нийслэлийн дүүргүүдэд эхлэх юм. УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор болох энэхүү тэмцээн оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй юм.

Тэмцээн гурван үе шаттай болно. Энэ сарын 19-20-ны өдрүүдэд анхан шатны тэмцээн болох бол ирэх сарын 10-11-нд хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Тэгвэл шигшээ буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны нэгдүгээр сарын 7-8-нд болох ажээ.

Шигшээ тэмцээн Төрийн ордонд болох бөгөөд хагас шигшээгээс шалгарсан шатарчид болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу Их хурлаас томилогддог байгууллагын шатарчид буюу нийт 120 орчим шатарчин өрсөлдөж, аваргаа тодруулах юм байна. Түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчдад Спортын дэд мастер цол олгох ажээ.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.