Филиппе Коутиньо: Клоп “Ливерпүүл”-д ялагчийн сэтгэлгээ суулгаж өгсөн

Филиппе Коутиньо: Клоп “Ливерпүүл”-д ялагчийн сэтгэлгээ суулгаж өгсөн

Английн алдарт “Ливерпүүл” клубын хагас хамгаалагч Флиппе Коутиньо багийн дасгалжуулагч Юрген Клоппын талаар өөрийн байр сууриа хуваалцжээ.

Тэрбээр “Клопп “Ливерпүүл”-д ялагчийн сэтгэлгээ суулгаж өгсөн. Түүний нөлөө маш их. Тэр “Ливерпүүл”-д ирсэн өдрөөсөө эхлээд л өөрийнхөө санааг хэрэгжүүлсэн. Тэр биднийг удирдаж, бэлтгэлийнхээ үеэр байнга зоригжуулдаг.

Бид эсрэг багийг дарамталж тоглохыг тэр хүсдэг, түүнийгээ ч талбайд харахыг шаарддаг” хэмээн ярьжээ. “Ливерпүүл” Английн премьер лигт 11 тойргийн дараах байдлаар 26 оноотой тэргүүлж байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.