Варди 937 минутын дараа гоол орууллаа

Варди 937 минутын дараа гоол орууллаа

Английн шигшээ баг өнгөрсөн шөнө талбайдаа Испанийг хүлээж авч, нөхөрсөг тоглолт хийсэн билээ. Энэ тоглолтод хоёр баг 2:2-оор тэнцэхэд “Лестер”-ын довтлогч Жейми Варди нэг гоол оруулсан юм.

Тэрбээр энэ улирлын эхэнд буюу есдүгээр сарын 1-нд “Ливерпүүл”-ийн хаалганд гоол оруулснаас хойш гоолдож чадаагүй байсан юм. Үүнээс хойш 937 минутын турш гоолдож чадаагүй байж байгаад Английн шигшээ төлөө гоол орууллаа. Тэрбээр өнгөрсөн улиралд премьер лигийн мэргэн буучийн хоёрдугаар байрт шалгарч байсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.