Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн 2025 оны тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд манай эх орны нийслэл Улаанбаатар хот, “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний үзэгч, тамирчдад зориулан автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
Эдгээр өдрүүдэд Спортын төв ордноос 09:00, 10:00, 16:30 цагуудаас “Буянт-Ухаа” ордныг зорьсон автобус хөдөлнө. Харин “Буянт-Ухаа” ордноос Спортын төв ордны чиглэлд 15:00, 20:30 цагуудаас автобус явах юм.
Үзэгч, бөх сонирхогчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, чөлөөт, сонгомол бөхийн гайхамшгийг мэдрэхийг урьж байна.
Тасалбарыг дараах холбоосоор захиалах боломжтой: https://ticket.mn/event/2632
18 хүртэлх насны хүүхэд болон өндөр настнуудад үнэ төлбөргүй
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл байхгүй байна.