Аваргуудын лиг: Байерн Мюнхэн талбайдаа Реал Мадридтай тэнцлээ

Аваргуудын лиг: Байерн Мюнхэн талбайдаа Реал Мадридтай тэнцлээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн шөвгийн дөрвөн багийн тоглолт эхэллээ. Өнгөрсөн шөнө Германы Байерн Мюнхэн талбайдаа Испаний эзэн хааны клуб болох Реал Мадридтай тоглож 2-2 харьцаагаар тэнцлээ. Тоглолтын салхийг Реалын тоглогч Винисиус Жуниор 24 минутад оруулж эхний хагас 0-1 харьцаагаар өндөрлөжээ. Гэвч сүүлийн хагасын 53 минутад Лерой Сане тэнцээний гоолыг оруулсан бол үүнээс дөрвөн минутын дараа Харри Кейн торгуулийн цохилтоор гоолдож Байерн илүү гарчээ.

Харин Реалыг довтлох үеэр Ким Мин Чжэ 16-н талбайн дотор алдаа гаргаж улмаар Винисиус Жуниор 83 минутад торгуулийн цохилтоор гоолдсоноор тоглолт тэнцжээ. 

Улмаар хоёр баг энэ удаа тэнцэж дууссан бол хариу тоглолт тавдугаар сарын 9-ны шөнө  03:00 цагт болно. Тус тоглолтод хожсон нь аваргын төлөө шалгарч үлдэх билээ. Харин нөгөө тоглолт нь Германы Боруссия Дортмунд талбайдаа Францын Парисын Сен-Жермен клубтай өнөөдөр буюу тавдугаар сарын 02-ны шөнө 03:00 цагт тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ