The MongolZ Францын "Team Vitality" багт хожигдлоо

The MongolZ Францын

Дэлхийн шилдэг 32 баг Мальта улсын Сент Жулианд цуглаж, и-спортын хамгийн том байгууллагуудын нэг "ESL (Electronic Sports League)"-ээс уламжлал болгон зохиодог, CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигүүдийн нэг "ESL Pro League"  19 дэх удаагийн тэмцээн болж байна.

Тус тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" оролцож байгаа бөгөөд өчигдөр /2024-04-28/ орой хасагдах шатны байрны төлөөх тоглолтыг Францын "Team Vitality" багтай хийлээ. Эхний тоглолтод The Mongolz багийн сонгосон Mirage газарт Францын баг илүүрхэж 13-10 харьцаагаар хожсон бол хоёр дахь газарт, Team Vitality-ын сонгосон Nuke газарт 13-6 харьцаагаар хожигдлоо.

"B" хэсэгт багтсан The Mongolz "Team Falcons"-ыг 2-1 (Mirage 13-3, Nuke 9-13, Ancient 13-11), "G2 Esports"-ыг 2-0  (Ancient 13-4, Anubis 13-7) харьцаагаар тус тус хожиж ESL Pro League-ийн Play-off буюу хасагдах шатанд шалгарах нь тодорхой болоод байсан юм.

Ийнхүү  Францын Team Vitality баг шууд шөвгийн наймд тоглох эрхтэй болсон бол The Mongolz хэсгийн гурав болон дөрөвдүгээр байраар шалгарсан багуудын хожсоныг шигшээ 16 шатанд хүлээнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ