Бухнууд ялж, плэй оффын наймдугаар байрын төлөө Миами Хит багтай тоглоно

Бухнууд ялж, плэй оффын наймдугаар байрын төлөө Миами Хит багтай тоглоно

NBA-ын 2023-24 оны улирлын тоглолт дуусч плэй оффт өрсөлдөх сүүлийн хоёр эрхийн төлөөх тоглолтууд болж байна. Өнөөдөр дорнод бүсийн тоглолтууд явагдсан бөгөөд сүүлийн тоглолт Чикаго Буллс талбайдаа Атланта Хокс багтай тоглож 116-131 харьцаагаа Буллс ялалт байгууллаа. Улмаар тэд плэй оффын наймдугаар байрын төлөө Миами Хит багтай тоглох бөгөөд уг тоглолт бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 20-ны өглөө 07:00 цагт тоглоно. Харин Хокс энэ хүрээд энэ улирлын тоглолт дуусч байна.

Тус тоглолтод Коби Уайт 42 оноо, 9 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Никола Вучевич 24 оноо, 12 самбар, Димар Дерөүзэн 22 оноо, 6 самбар, 9 дамжуулалт, Аёо Досунму 19 оноог авчээ. Эсрэг багаас Дэжонтэй Муррэй 30 оноо, 7 самбар, 6 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Богдан Богданович 21 оноо, Трэй Янг 22 оноо, 10 дамжуулалт, Клэнт Капела 22 оноо, 17 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Миами Хит 105-106 Филадельфи 76
Атланта Хокс 116-131 Чикаго Буллс

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ