Филадельфи 76 баг талбайдаа Миами Хит багийг хожиж плэй оффын эрхээ авлаа

Филадельфи 76 баг талбайдаа Миами Хит багийг хожиж плэй оффын эрхээ авлаа

NBA-ын 2023-24 оны улирлын тоглолт дуусч плэй оффт өрсөлдөх сүүлийн хоёр эрхийн төлөөх тоглолтууд болж байна. Өнөөдөр дорнод бүсийн тоглолтууд явагдсан бөгөөд эхний тоглолт Филадельфи 76 талбайдаа Миами Хит багтай тоглож эцсийн мөчид 105-106 харьцаагаар Сиксерс хожлоо. Улмаар дорнод бүсийн долдугаар байраар гарах эрхтэй болж байгаа бөгөөд тэдний өрсөлдөгч нь Нью-Иорк Никс билээ. Харин Хит плэй оффын сүүлийн эрхийн төлөө дахин нэг тоглолт хийхээр болсон бөгөөд тэдний өрсөлдөгч нь Чикаго Буллс юм. Тус хоёр багийн тоглолт Хитийн талбайд Бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 20-ны өглөө 07:00 цагт болно.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 23 оноо, 15 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Тайрэнс Макси 19 оноо, 6 дамжуулалт, сэлгээнээс Никола Батум 20 оноог авчээ. Эсрэг багаас Тайлер Херро 25 оноо, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жимми Батлер 19 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Миами Хит 105-106 Филадельфи 76
Атланта Хокс 116-131 Чикаго Буллс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ