Финикс Санс хожил байгууллаа

Финикс Санс хожил байгууллаа

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Финикс Санс багтай тоглосон юм. Хоёр баг өчигдөр мөн тоглож Клипперс бутниргэж хожсон билээ. Харин энэ удаа хоёр баг гуравдугаар үе хүртэл энэ тэнцүүхэн тоглосон ч шийдвэрлэх үед Санс илүүрхэж тоглосноор 124-108 харьцаагаар хожил байгууллаа. Улмаар Санс 47 хожил, 33 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-р байраа баталгаажуулсан бол Клипперс 51 хожил, 29 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-р байраар гарах нь тодорхой болж байна.

Тус тоглолтод Дэвин Бүүкер 37 оноогоор багаа тэргүүлсэн бол Брэдли Бийл 26 оноо, Кэвин Дурант 24 оноо, 9 самбар, Иосиф Нуркич 3 оноо, 19 самбар, 10 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Кавай Леонард, Жеймс Харден, Рассел Уэстбрүүк, Пол Жорж нар тоглоогүй бөгөөд Бонис Хайланд 37 оноог авч багаа тэргүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Мемфис Гриззлис 98-110 Клевлэнд Кавалерс
Шарлот Хорнетс 115
-114 Атланта Хокс
Торонто Репторс 102-106 Брүүклин Нетс
Даллас Мавирекс 111
-92 Миами Хит
Орлондо Межик 99-117 Милоуки Багс
Сан Антонио Спөрс 89-127 Оклахома Сити Тандер
Минносато Тембэрволвис 107-116 Денвер Наггетс
Финикс Санс 124
-108 Лос Анжелес Клипперс


 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ