Аваргуудын лиг: Атлетико Мадрид клуб талбайдаа хожил байгууллаа

Аваргуудын лиг: Атлетико Мадрид клуб талбайдаа хожил байгууллаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн найман багийн тоглолт боллоо. Өнгөрсөн шөнө Испаний Атлетико Мадрид талбайдаа Германы Борусия Дортмунд клубтэй тоглож 2-1 харьцаагаар Атлетико хожлоо. Улмаар өөрийн талбайдаа хожил байгуулсан Атлетико дөрөвдүгээр сарын 17-ны шөнө 03:00 цагт Борусия Дортмундын талбай зочилж тоглоно.

Тус тоглолт салхийг 4 дэх минутад Атлетико клубын Родриго Де Поль оруулсан бол 32 минутад Гризманы дамжуулалтаар Бразил тоглогч Самуэл Лино гоолдож эхний хагасыг 2-0 харьцаагаар өндөрлүүлжээ. Харин хоёрдугаарын хагасын 81 минутад Борусия клубын Себастьян Аллер гоолдож оноог ойртуулсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ