Аваргуудын лиг: Барселона клус ПСЖ-ийн талбайгаас хэрэгтэй хожил байгуулж чадлаа

Аваргуудын лиг: Барселона клус ПСЖ-ийн талбайгаас хэрэгтэй хожил байгуулж чадлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн найман багийн тоглолт боллоо. Өнгөрсөн шөнө Францын Парисын Сен-Жермен талбайдаа Испаний Барселона клубтэй тоглож 2-3 харьцаагаар Барса хожлоо. Улмаар айлын талбайгаас Барса хожилтой гэртээ харьж байгаа бөгөөд хариу тоглолт дөрөвдүгээр сарын 17-ны шөнө 03:00 цагт Барсагийн талбайд болно.

Тус тоглолтын салхийг Барсагийн Рафинья Диас 37 минутад нээсэн бол тэнцээний гоолын Усман Дембеле 48 минутад оруулж эхний хагас 1-1 харьцаагаар өндөрлөжээ. Улмаар хоёрдугаар хагас эхлээд таван минутад өнгөрч байхад ПСЖ-ээс Фабиан Руисын дамжуулалтаар Витинья гоол оруулж тэргүүллийг авчээ. Гэвч эхний гоолыг оруулсан Рафинья Диас 62 минутад дахин гоолдож тэнцүүлсэн бол эцсийн цэгийг Барсагийн ахмад тоглогч Илкай Гюндоган дамжуулалтаар Андреас Кристенсен 77 минутад оруулжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ