Хьюстон Рокетс 10 тоглолт дараалж ялалт байгууллаа

Хьюстон Рокетс 10 тоглолт дараалж ялалт байгууллаа

NBA-ын талбайд 12 тоглолт боллоо. Өрнөд бүсийн хоёрт бичигдэж байгаа Оклахома Сити Тандер талбайдаа есөн тоглолт дараалж хожсон байгаа Хьюстон Рокетс багтай энэ улирлын сүүлийн буюу дөрөв дэх тоглолтоо хийлээ. Өмнөх гурван тоглолтын хоёрт нь Тандер хожоод байсан бол энэ удаагийн тоглолт энэ тэнцүүхэн өрсөлдөж нэмэлт цагт Рокетс 132-126 харьцаагаар хожлоо. Улмаар улирлыг 37 хожил, 35 хожигдолтой болж өрнөд бүсийн 11-рт эрэмбэлэгдэж мөн 10 тоглолт дараалж хожил байгуулаад байна. Харин талбайн эзэд 50 хожил, 22 хожигдолтой болж өрнөд бүсийн гуравдугаар байр руу унасан байна.

Тус тоглолтод Рокетсоос гарааны тоглогчид бүгд 13-аас дээш оноог авсан бол тэрэн дундаас Жэйлон Грин 37 оноо, 10 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Амин Томпсон 25 оноо, 15 самбар, Дилон Брүүкс 20 оноог авчээ. Эсрэг багаас Шай Гилжус Александр тоглоогүй бөгөөд Жош Гиди 31 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жэйлон Уйллиамс 23 оноо, 1 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Клевлэнд Кавалерс 111-118 Шарлот Хорнетс
Голдэн Стэйт Уорриорс 101
-93 Орлондо Межик
Брүүклин Нетс 122-119 Вашингтон Визардс /нэмэлт цагт/
Портлэнд Трэйл Блэйзэрс 106-120 Атлант Хокс
Лос Анжелес Клипперс 108
-107 Филадельфи 76
Нью-Иорк Никс 145-101 Торонто Репторс
Индиана Пэйсэрс 99-125 Чикаго Буллс
Лос Анжелес Лейкэрс 136
-124 Мемфис Гризлис
Детройт Пистонс 91-106 Минносато Тембэрволвис
Хьюстон Рокетс 132
-126 Оклахома Сити Тандер /нэмэлт цагт/
Сан Антонио Спөрс 118-111 Юта Жаз
Финикс Санс 104-97 Денвер Наггетс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ