Т.Санчир Хасын хүлэгүүд багт нэгдлээ

Т.Санчир Хасын хүлэгүүд багт нэгдлээ

Азийн лигүүдийн дундах аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 3-наас 7-ны өдөр хүртэл Монголд болох билээ. Уг тоглолтод манай улсаас Үндэсний дээд лигийн аваргын төлөө өрсөлдсөн Хасын Хүлэгүүд болон Бишрэлт Металь багууд тоглоно. Тэгвэл энэ жилийн аварга баг болох Хасын хүлэгүүд энэ тэмцээний өмнө нь Налайх Бизон Т.Санчирыг багтаа нэгтгэсэн байна. Тодруулбал,

"Хоёр багийн хооронд тохиролцсоны үндсэн дээр Налайх Бизон сагсан бөмбөгийн багийн тоглогч Т.Санчирыг Basketball Champions League Asia qualifiers тэмцээний хүрээнд Хасын Хүлэгүүд багийн нэрийн өмнөөс зээлээр тоглох тохиролцоог хийлээ.

Энэхүү тохиролцоог нааштайгаар хүлээн авч шийдвэрлэсэн Налайх Бизон багийн удирдлагуудад Хүлэгүүд багийн зүгээс талархсанаа илэрхийлье.

Энэхүү соёл нь цаашид Монголын сагсан бөмбөгт хэвшинэ гэдэгт итгэлтэй байна.

Т.Санчир нь 2014-2020 оны хооронд Хүлэгүүд багт хүчин зүтгэхдээ 3 Аварга, 2 мөнгөн медаль, 2 MVP хүртсэн амжилттай Хүлэг билээ.

Олон улсын тавцанд эргэн нэгдэж өрсөлдөхөөр болсон Т.Санчиртаа амжилт хүсье." хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.