The Mongolz өнгөрсөн жилийн дэлхийн аварга "Team Vitality"-тай тоглож ялагдал хүлээлээ

The Mongolz өнгөрсөн жилийн дэлхийн аварга

Сounter strike тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэл Копенхаген хотод үргэлжилж байгаа бөгөөд "The MongolZ" баг оролцож байна.

Өнгөрсөн шөнө шилдэг 16 багийн тоглолт буюу "Elimination Stage" шатны тоглолтууд боллоо. The MongolZ "Elimination Stage" шатанд анх удаа шалгарч хоёр тоглолт хийлээ. Эхний тоглолт нь "Natus Vincere"-тэй хийж Mirage 13-10 харьцаагаар хожигдсон бөгөөд хоёр дахь тоглолтоо өнгөрсөн жилийн дэлхийн аварга "Team Vitality" багтай хийж Nuke 13-9 харьцаагаар хожигдлоо. Улмаар манай шигшээ 0-2 амжилттайгаар өнөөдөр шөнө 22:00 цагт тэмцээнд үлдэх эсэхээ шийдэх чухал тоглолтыг Бразилын paiN Gaming-тэй хийхээр болов.

Манай баг Opening Stage шатанд Туркийн "Eternal Fire" багт Nuke 13-6 харьцаагаар, Данийн "ECSTATIC" багт Nuke 13-10 харьцаагаар хожигдож 0-2 болж бөгөөд үүний дараа Оросын "AMKAL ESPORTS" багийг 2-1 (Nuke 13-2, Mirage 8-13, Inferno 13-10) харьцаагаар, Хятадын "Lynn Vision" багийг 2-0 (Ancient 13-8, Anubis 13-6) харьцаагаар, Бразилын "Legacy" багтай хийж 2-0 (Ancient 13-9, Anubis 13-6) харьцаагаар хожиж шилдэг 16 багийн "Elimination Stage" шатанд шалгарч үлдсэн юм.

Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч maaRaa /Монгол/, Багийн ахлагч bLitz /Б.Гарьмагнай/, Тоглогч Techno4K /М.Содбаяр/, AWP-er 910 /Б.Өсөхбаяр/, Тоглогч mzinho /Б.Аюуш/, Тоглогч Senzu /М.Азбаяр/ нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ