Денвер Наггетс талбайдаа Нью-Иорк Никс багийг буулгаж авлаа

Денвер Наггетс талбайдаа Нью-Иорк Никс багийг буулгаж авлаа

NBA-ын талбай долоон тоглолт боллоо. Өнгөрсөн жилийн аваргууд Денвер Наггетс талбайдаа Нью-Иорк Никс багтай энэ улирлын хоёр дахь буюу сүүлийн тоглолтоо хийлээ. Эхний тоглолт Никсийн талбайд нэгдүгээр сарын 23-нд болж Никс хожоод байсан бол энэ удаагийн тоглолтод Наггетс тоглолтын тэргүүлэлийг эхнээс тэргүүлж эхэлсэн бөгөөд тэргүүллээ алдалгүй явсаар 100-113 харьцаагаар хожил байгуулж чадлаа. Улмаар улирлын 49 хожил, 21 хожигдолтой болж өрнөд бүсийн дэд байрт бичигдэж байгаа бол Никс 41 хожил, 28 хожигдолтой болж дорнод бүсийн 5-р байр руу унасан байна.

Тус тоглолтод Никола Иокич 30 оноо, 14 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Майкл Портер Жуниор 31 оноо, 8 самбар, Жамал Муррэй 23 оноо, 6 самбар, 4 дамжуулалт, 2 таслалтын гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Жэйлон Брансон 26 оноо, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Азиа Хартенштэйн 20 оноо, сэлгээнээс Алекс Буркс 18 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Орлэйн Паликанс 106-121 Орлондо Межик
Сакермэнто Кингс 102-109 Вашингтон Визардс
Чикаго Буллс 117-127 Хьюстон Рокетс
Брүүклин Нетс 108-115 Милоуки Багс
Юта Жаз 97-113 Даллас Мавирекс
Нью-Иорк Никс 100-113 Денвер Наггетс
Атланта Хокс 115-128 Финикс Санс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ