Дэлхийн аваргын дээд шатанд Монгол "The MongolZ" баг АНХ УДАА шалгарлаа

Дэлхийн аваргын дээд шатанд Монгол

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэлд үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.

The MongolZ "Opening Stage" шатны тав дахь тоглолтоо өнөөдөр Бразилын "Legacy" багтай хийж 2-0 (Ancient 13-9, Anubis 13-6) харьцаагаар хожлоо.

Ийнхүү Монгол баг дэлхийн аваргын "Elimination Stage" буюу хуучнаар "Legends Stage" шатанд анх удаа тоглохоор болсон бол Бразилын баг тэмцээнээ өндөрлүүллээ. Тус тоглолтод, дэлхийн аваргад оролцож буй хамгийн залуу тоглогч, The Mongolz-ын 16 настай "mzinho" /Б.Аюуш/ 36-24 K-D болон 87.8 ADR-тайгаар багаа тэргүүлжээ. Elimination stage нь өмнөх Opening stage-тэй яг ижил форматтай бөгөөд 3 хожил авсан 8 баг цааш Playoff-д шалгарах бол 3 хожигдол хүлээсэн багууд тэмцээнийг өндөрлүүлэх болно.

Харин "Elimination Stage" орсоноор Ази тивээс CS2-ын major тэмцээнд хоёр баг оролцох эрхтэй байдаг бол The Mongolz дээд шатанд шалгарснаар энэ оны төгсгөлд болох "Shanghai Major" тэмцээнд анх удаа Азийн гурван баг оролцохоор болж байна.

Монгол залуус Туркийн "Eternal Fire" багт Nuke 13-6, Данийн "ECSTATIC" багт Nuke 13-10 харьцаагаар тус тус хожигдсон ч Оросын "AMKAL ESPORTS" багийг 2-1 (Nuke 13-2, Mirage 8-13, Inferno 13-10), Хятадын "Lynn Vision" багийг 2-0 (Ancient 13-8, Anubis 13-6) харьцаагаар хожин тав дахь тоглолтоо хийхээр болсон юм. Тэд Elimination шатны эхний тоглолтоо алдарт "Natus Vincere"-ийн эсрэг хийнэ.

Opening Stage шатанд тоглож буй 16 багаас найм нь "Elimination Stage" шатанд шалгарах учиртай. Тус шатанд Европ болон Америк тивийн чансаа өндөр найман баг хүлээж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ