Леброн Жеймс замналынх нь оноо 40,000 хүрлээ

Леброн Жеймс замналынх нь оноо 40,000 хүрлээ

Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Crypto.com Arena-д Леброн Жэймс 40,000 оноо авсан анхны NBA тоглогч боллоо.

Тэрбээр Лос Анжелес Лэйкерс багийн өмсгөлтэй тоглож байгаа бөгөөд өнөөдөр Денвер Наггетс багийг талбайдаа хүлээн авсан тоглолтод Майкл Портер Жуниорын эсрэг түүхэн үлдэх довтолгоог 2-р үе дуусахд 10:39 дутуу байхад оруулсан юм.

Ингэснээр 21 дэх улиралдаа тоглож байгаа Леброн Жэймс өөрийн замналынхаа 40,000 оноог авсан бөгөөд NBA-д анх удаа 40 мянган оноог авсан тоглогч болсон бөгөөд 40.000 оноо, 10.000 самбар, 10.000 дамжуулалт хийсэн анхны бөгөөд цор ганц хүн болно.

Улмаар завсарлагааны үеэр түүнд тоглолтыг үзэх үзэгчид болон тоглогчид алга ташин баяр хүргэсэн. Мөн цэнгэлдэх дотор видео танилцуулга гаргаж Жеймсд бөмбөгийг нь дурсгал болон үлдээсэн юм.

Харин тус тоглолтод Жеймс 26 оноо (20 шидсэнээс 12-ыг амжилттай болгосон) авч, есөн оновчтой дамжуулалт өгсөн ч түүний баярыг Иокич тэргүүтэй Наггетсынхан 124-114 харьцаатай хожиж бусниулсан юм.

Мөн 1962 оны энэ өдөр агуу сагсчин Вилт Чембэрлин 100 оноо авчээ.

Леброны  статистик

10,000 оноог Клевлэнд Кавальерсийн өмсгөлтэй (2008)

20,000 оноог Миами Хитийн өмсгөлтэй (2013)

30,000 оноог Клевлэнд Кавальерсийн өмсгөлтэй (2018)

40,000 оноог Лос Анжелес Лэйкерсийн өмсгөлтэйгөөр (2024)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ