Леброн Жеймс 40 мянган оноонд хүрсэн ч, баг нь аваргуудад хожигдлоо

Леброн Жеймс 40 мянган оноонд хүрсэн ч, баг нь аваргуудад хожигдлоо

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа өнгөрсөн жилийн аварга Денвер Наггетс багтай улирлын сүүлийн буюу гурав дахь учраа тоглолтоо хийлээ. Өмнөх хоёр тоглолтод Лейкэрс ялагдал амсаад байсан. Энэ удаагийн тоглолтод эхний хагаст Лейкэрс гайхалтай тоглолт үзүүлж найман онооны зөрүүгээр илүүрхсэн бол гуравдугаар үед Наггетс илүүрхэж оноог тэнцүүлж дуусгажээ. Улмаар шийдвэрлэх үе дуусахад дөрвөн минут дутуу байхад хоёр баг ээлжилж оноог авч байсан ч сүүлийн минутад Муррэй болон Иокич нар илүүрхэж 124-114 харьцаагаар хожиж энэ улиралын 42 дахь ялалтаа байгуулж өрнөд бүсийн гуравдугаар байрт бичигдэж байна. Харин Лейкэрс 33 хожил, 29 хожигдолтой болж өрнөд бүсийн 10-р байрт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Майкл Портер Жуниорр 25 оноо /100% довтолгоо, 3-н таван удаа шидэж бүгдийг нь амжилттай болгосон/, 10 самбар, Жамал Муррей 24 оноо, 6 самбар, 11 дамжуулалт, Никола Йокич 35 оноо, 10 самбар, 7 дамжуулалт, Аарон Гордон 18 оноо, 9 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ. 

Эсрэг багаас Леброн Жеймс 26 оноо, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Руй Хачимура 23 оноо, Энтони Дэвис 17 оноо, 11 самбар, 3 хаалт, Остин Риверс 19 оноо, 14 дамжуулалт, ДиАнжело Рассел 17 оноог авсан ч сэлгээний тоглогчид нь тааруухан тоглолтыг үзүүлжээ.

Мөн Лэброн Жэймс NBA-ын лигийн түүхэнд 40.000 оноо авсан анхны тоглогч боллоо. Тодруулбал, өнөөдрийн тоглолтод 9 оноог авбал 40 мянган оноонд хүрэх байсан бөгөөд үүнийгээ Майкл Портер Жуниорын эсрэг самбар руу довтолж авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Атланта Хокс 102-114 Брүүклин Нетс
Юта Жаз 120-126 Миами Хит
Портлэнд Трэйл Блэйзэрс 107
-100 Мемфис Гриззлис
Денвер Наггетс 124-114 Лос Анжелес Лейкэрс
Хьюстон Рокетс 118-109 Финикс Санс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ