Г.Хишигсайхан "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа

Г.Хишигсайхан

Японы нийслэл Токио хотод өчигдөр /2023.03.03/ болсон "Токио-2024” марафонд Монголын тамирчин, Ази тивийн аварга Г.Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар "Парис-2024" зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ.

Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн ангилалд уралдсан Г.Хишигсайхан нь Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, шагналт наймдугаар байрт шалгарсан байна. Онцолоход, Г.Хишигсайхан Токиогийн марафонд наймдугаар байрт шалгарсан анхны монгол тамирчин болж байгаа юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ