Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр талбайдаа Гуамтай тоглоно

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр талбайдаа Гуамтай тоглоно

Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 25-д Гуамын шигшээ багийн эсрэг Улаанбаатар хотын UG arena-д тоглоно.

Тодруулбал, Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Азийн 2025 оны аварга шалгуулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг анх удаа шалгарсан билээ.

Урьдчилсан шатны "С" хэсэгт Хятад, Гуам, Японы шигшээ багтай таарсан Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтоо Гуамын шигшээ багийн эсрэг 15:00 цагаас эхэлнэ.

С хэсгийн эхний тоглолтоо Хятадын багийн талбайд хийж 80-49 харьцаагаар хожигдсон билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ