Монголын шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатны анхны тоглолтоо Хятадын багтай хийлээ

Монголын шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатны анхны тоглолтоо Хятадын багтай хийлээ

Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг Хятадын шигшээ багийн эсрэг Шэньси мужийн Шиань хотод тоглолоо. Тодруулбал, Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Азийн 2025 оны аварга шалгуулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг анх удаа шалгарсан билээ.

Урьдчилсан шатны "С" хэсэгт Хятад, Гуам, Японы шигшээ багтай таарсан Монголын шигшээ баг эхний тоглолтоо дөнгөж сая Хятадын багтай хийж 80-49 харьцаагаар манай шигшээ хожигдлоо. Манай баг багийн тоглолтын эхлэлийг 1-8 харьцаагаар хожиж эхлүүлсэн ч эхний үеийг 20-12 харьцаагаар хожигдож дуусгасан юм. Тус тоглолтод Б.Билгүүн 15 оноо, 6 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Т.Ууганбаяр 10 оноо, 5 самбараас бөмбөг авч тусалжээ.

Манай шигшээ багийн дараагийн тоглолт гурав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 25-ны 15:00 цагт Гуамын багтай тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ