Хүн дутуу Гриззлис багийг Милоуки Багс хожиж чадсангүй

Хүн дутуу Гриззлис багийг Милоуки Багс хожиж чадсангүй

NBA-ын талбайд Бүх оддын тоглолтын өмнөх өдөр гурван тоглолт боллоо. Эхний тоглолт Мемфис Гриззлис талбайдаа Милоуки Багс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагаст 57-57 харьцаагаар тэнцсэн бол гуравдугаар үед талбайн эзэд илүүрхэж тоглосноор есөн оноог илүү авч дуусгасан юм. Шийдвэрлэх үеийн дунд хэсэгт талбайн эзэд тэргүүллээ алдаж оноо дутуу болсон ч төгсгөлийг сайн хийснээр 110-113 харьцаагаар тоглолтод хожиж чадлаа. Улмаар улирлын 20 хожлоо байгуулж өрнөд бзсийн 13-т бичигдэж багйаа бол Багс 35 хожил, 21 хожигдолтой болж дорнод бүсийн гуравт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод талбайн эздээс гол тоглогчид нь гэмтлийн улмаас энэ улирлыг өнжиж байгаа бөгөөд Зиайри Уйллиамс 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Винс Уйллиамс Жуниор 18 оноо, 12 самбар, 7 дамжуулалт, сэлгээнээс ЖиЖи Жэйксон 27 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 35 оноо, 12 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд Диман Лилард 24 оноо, 5 самбар, 7 дамжуулалт, сэлгээнээс Бобби Портис 15 оноог авсан ч бусад тоглогчид нь 10-аас доош оноог авсан байна.

Өнөөдөо болсон бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 110-113 Мемфис Гриззлис
Голдэн Стэйт Уорриорс 140
-137 Юта Жазз
Минносато Тембэрволвис 128-91 Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ