Аваргуудын лиг: Мбаппэ гоолдож баг нь хожил байгууллаа

Аваргуудын лиг: Мбаппэ гоолдож баг нь хожил байгууллаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд энэ долоо хоногт эхэллээ. Энэ долоо хоногийн сүүлийн тоглолт Италийн Лацио талбайдаа Германы алдарт Бавариа Мюнхэн клубыг хүлээн авч тоглож 1-0 харьцаагаар ялалт байгуулжээ. Тус тоглолтын цор ганц гоолыг 69 минутад Иммобиле торгуулийн цохилтоор оруулжээ. Хоёр багийн хариу тоглолт Бавариа Мюнхэн талбайд гуравдугаар сарын 6-ны 04:00 цагт тоглоно.

Францын алдарт Парисен Жермен талбайдаа Испаний Реал Сосьедад клубтэй тоглож 2-0 харьцаагаар Францын баг хожлоо. Тоглолтын салхийг 58 минутад Клэйн Мбаппе оруулсан бол эцсийн цэгийг 70 минутад Барколя оруулсан байна. Хоёр багийн хариу тоглолт Реал Сосьедад багийн талбайдаа гуравдугаар сарын 6-нд 04:00 цагт болно.

 

Данийн Копенгаген клуб шөвгийн 16-д Английн Манчестер Сити клубтэй тоглож 1-3 харьцаагаар Английн багийн хожлоор өндөрлөжээ. Тоглолтын салхийг Ситигээс Кевин де Брюйне 10 минутад оруулсан бол хариу гоолыг 34 минутад Маттссон оруулж тэнцүүлжээ. Гэвч 45 минутад Бернарду Силва, 90+2 минутад Фоден нар багтаа тэргүүллийг авчирч хожил байгуулжээ. Хоёр багийн хариу тоглолт Ситигийн талбайд болох бөгөөд гуравдугаар сарын 7-нд 04:00 цагт болно.

 

Шөвгийн 16 багийн хамгийн сонирхолтой тоглолт болох Германы Лейпциг талбайдаа Испаний эзэн хааны клуб болох Реал Мадридыг хүлээн авч тоглож эзэн хааны баг 0-1 харьцаагаар хожил байгууллаа. Тоглолтын цор ганц гоолыг 48 минутад Браим Диас оруулжээ. Хоёр багийн хариу тоглолт Реал Мадридын талбайд гуравдугаар сарын 7-нд 04:00 цагт болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ