Б.Энх-Оргил Аррэнжмент Вишн Энтертайнмент (AVE) компанитай гэрээ байгууллаа

Б.Энх-Оргил Аррэнжмент Вишн Энтертайнмент (AVE) компанитай гэрээ байгууллаа

Монголын Аррэнжмент Вишн Энтертайнмент (AVE) компани Холимог тулааны MGL-1 Fighting Championship холбооны аварга, Road to ONE Mongolia шоуны ялагч, ONE Championship-ын тулаанч Баатархүүгийн Энх-Оргилтой мэргэжлийн тамирчны менежментийн урт хугацааны гэрээ (Athlete Management Contract) байгууллаа.

Ингэснээр Б.Энх-Оргил нь ажил хийхгүйгээр зөвхөн мэргэжлийн тамирчны карьертаа анхаарч, бэлтгэл сургуулилтаа хийж, улмаар дэлхийн дэвжээнд Монгол Улсын нэрийг илүү өндөрт гаргах боломжтой болох юм.

Аррэнжмент Вишн Энтертайнмент (AVE) компани нь тулааны болон бусад спортын мэргэжлийн тамирчдыг дэлхийн томоохон холбоо, клубүүдэд зуучлах, төлөөлөх үйлчилгээг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхных тамирчнаар Б.Энх-Оргилыг сонгосон байна .

AVE компанийнхан дэлхийн томоохон 10 гаруй спорт менежментийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, цаашид энэ чиглэлээр илүү өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа аж.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.