3х3 эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртлээ

3х3 эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртлээ

“Ханжоу 2022” Азийн XIX наадмын сагсан бөмбөгийн 3x3 төрлийн тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг алтан медалийн төлөө БНХАУ-ын багтай тоглож 21-12 харьцаагаар хожигдож мөнгөн медаль хүртлээ. 

Тэд С хэсгийн эхний тоглолтоо ХонгКонгийн багтай хийж 21-15 харьцаагаар дараагийн тоглолтод Иорданы багийг 20-9 харьцаагаар хожиж, хэсгийн сүүлийн тоглолтоо Филиппины багтай хийх байсан ч тоглолтод ирээгүй учраас манай баг хожил авч хэсгийг гурван хожилтойгоор шилдэг наймд шалгарсан юм.

Улмаар тэд өнөөдөр Тайландын багтай медалийн төлөө тоглож 21-20 харьцаагаар хожиж алтан медалийн төлөө тоглохоор болсон билээ. Манай багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, Ө.Индра, Э.Нарангоо нар тоглож байгаа билээ.

Мөн манай эрэгтэй шигшээ хүрэл медаль хүртсэн бөгөөд Монголчууд Азийн наадамд 1974 оны Иран улсын Тегеранд болсон наадмаас хойш анх удаа багийн спортоор мөнгө болон хүрэл хос медаль авсан түүхэн өдөр болж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ