Монголын баг DOTA2 төрөлд мөнгөн медалийн болзол хангалаа

Монголын баг DOTA2 төрөлд мөнгөн медалийн болзол хангалаа

“Ханжоу 2022” Азийн XIX наадмын цахим спортын Dota2 төрөлд Монголын баг мөнгөн медалийн болзол хангаснаар түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр медал авч байна.

Тэд С хэсгийн эхний тоглолтод Узбекстаны багтай хийж хожсон ч хоёр дахь тоглолтоо Мьянмар багтай хийж хожигдсон ч хэсгээ тэргүүлжээ. Улмаар хасагдах шатанд Монголын баг Казакстаны багийг 2:1 харьцаагаар, Кыргызстаны багийг 2:0 харьцаагаар хожиж алтан медалийн төлөө тоглохоор болжээ. Ийнхүү маргааш буюу аравдугаар сарын 2-ны өдрийн 19:00 цагаас Хятад Улсын баг буюу хуучны PSG.LGD багийн бүрэлдэхүүнтэй алтан медалийн тоглохоор болж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ