Д.Отгонжаргал чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Д.Отгонжаргал чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж байна. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглолоо.    

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал ДАШТ-ий аваргын төлөө барилдаанд  Японы алдарт бөх Юи Сүсакитай хүч үзэн ялагдаж дэлхийн аваргын хошой мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалж гурав дахь медалиа хүртлээ. 

Тэрбээр ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, AIN-Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт шалгарав. Улмаар АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор ялсан билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ