Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээний өнөөдрийн хуваарь

Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээний өнөөдрийн хуваарь

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохиогдож буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээн  7 дахь өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар наадмыг 25 алт, 23 мөнгө, 18 хүрэл медальтай Хятадын баг тэргүүлж байгаа бөгөөд Монгол Улсын шигшээ баг 3 алт, 10 мөнгө, 14 хүрэл медальтайгаар хүснэгтийн 5-д бичигдэж байгаа юм.

Өчигдөр манай чөлөөтийнхөн 2 мөнгө, 2 хүрэл медаль, волейболын баг мөнгөн медаль авсан билээ. Ингээд өнөөдрийн уралдаан тэмцээний хуваарийг танилцуулж байна.


Сагсан бөмбөг

UG Arena-д өнөөдөр гурван тоглолттой. 17:00 цагаас Хятад-Хонконг,  19:00 цагаас  Макао–Тайвань гэсэн хор эрэгтэй тоглолттой. Premier Sports Network телевиз шууд дамжуулан үзүүлнэ.


Хөлбөмбөг

Эрэгтэй багуудын шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр болно. 12:30 цагаас Хонконг – Тайвань, 17:00 цагаас Монгол – Макао гэсэн сонирхолтой тоглолтууд биднийг хүлээж байгаа. МХБХ-ны ногоон талбайд болох тус тоглолтуудыг MNB болон ТВ6 телевиз шууд дамжуулан үзүүлнэ.


Волейбол

“Буянт-Ухаа” спортын ордонд 15:00 цагаас Хонконг, Макаогийн эрэгтэй багийн тоглолтоор волейболын тэмцээн эхэлнэ. 17:00 цагаас Монгол–Тайвань гэсэн хоёр эрэгтэй тоглолттой. MNB шууд дамжуулан үзүүлнэ.


Чөлөөт бөх

Чөлөөт бөхийн тэмцээний 2 дахь өдөр эрэгтэй 51, 60, 80 кг, эмэгтэй 46, 53, 65 кг-ын барилдаануудтай. Тэмцээн 10:30 цагаас Степпе Аренад эхэлнэ. Медалийн төлөөх барилдаан 16:00 цагаас болно.  


Хөнгөн атлетик

Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбайд өнөөдөр таван багц медалийн эзэд тодорно. Эрэгтэй, эмэгтэй 200 м, эрэгтэй уртын харайлт, эрэгтэй, эмэгтэй 1500 м, эмэгтэй бөөрөнцөг түлхэлт, 4х400 метрийн буухиа уралдааны тэмцээн явагдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ