Б.Билгүүн 21 оноо авч багийнхаа бүх тоглогчдыг тэргүүлж, цувралыг 3-1 болгож холдууллаа

Б.Билгүүн 21 оноо авч багийнхаа бүх тоглогчдыг тэргүүлж, цувралыг 3-1 болгож холдууллаа

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын эхний шатны цувралын дөрөв дэх тоглолтууд боллоо. 

Хасын Хүлэгүүд баг маш өрсөлдөөнтэй ширүүн тоглолтын эцэст 83-76 харьцаатай IHC Apes багийг хожиж цувралыг 3-1 болголоо. Ингэснээр Хасын Хүлэгүүд баг хагас шигшээд шалгарахад ганцхан хожил үлдсэн бол IHC Apes баг цувралын үлдсэн тоглолтуудад хожигдох эрхгүй болж байна.

Тоглолтын баатар: Хасын Хүлэгүүд багийн ахлагч Б.Билгүүн 21 оноо авч багийнхаа бүх тоглогчдыг тэргүүлсэн юм. Мөн шинэ легионер тоглогч Роналд Дельф Хасын Хүлэгүүд багийн өмсгөлтэй хамгийн сайн тоглолтоо үзүүлж 17 оноо, 6 самбар авлаа.

Тоглолтын эргэлтийн цэг: Тоглолтод Хасын Хүлэгүүд баг 37:24 секундын турш онооны илүү явсан бол IHC Apes баг 9 секунд онооны илүү байжээ. Тоглолтыг эхнээсээ л Хасын Хүлэгүүд багийн онооны илүү өрнөж байсан юм. Дөрөвдүгээр үеийн цаг сүүлийн 5 минут руу ороход IHC Apes баг 10-0 run хийж 76-74 болгож ойртуулсны араас Хасын Хүлэгүүд багийн хамгаалагч Т.Мэндбаярын бөмбөг таслалт, Роналд Делфийн сул амжилттай гүйцэтгэсэн довтолгоо 4 онооны зөрүүг бий болгосон билээ.

Статистик худлаа хэлдэггүй: Хожигдол амссан IHC Apes баг өнөөдөр багаараа 9 оновчтой дамжуулалт өгсөн бол хожил авсан Хасын Хүлэгүүд баг хоёр дахин их буюу багаараа 18 оновчтой дамжуулалт өгчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.