Б.Билгүүн: Лиг ашиг орлоготой байснаар сагсчид цалин хөлсийг авдаг болж, үзэгчид тоглолтуудыг сэтгэл догдлон үздэг жишиг рүү мөд удалгүй хүрнэ гэдэгт итгэлтэй байна

Б.Билгүүн: Лиг ашиг орлоготой байснаар сагсчид цалин хөлсийг авдаг болж, үзэгчид тоглолтуудыг сэтгэл догдлон үздэг жишиг рүү мөд удалгүй хүрнэ гэдэгт итгэлтэй байна

Хасын Хүлэгүүд багийн ахлагч Баттүвшины Билгүүн тоглолтын тасалбарын үнийн талаар өөрийн бодлоо хэллээ.

"Энэ үнийн өсөлтийн ард олон шалтгаан байгаа гэж харж байна. Мөн өөрчлөлтийн даван туулах ёстой замын нэг болов уу.

Лигийн өнгө төрх, зохион байгуулалт, шагналын сан бүгд өөр түвшинд очиж өмнө нь хэзээ ч аль ч спортын түүхэнд байгаагүйгээр өсч 1 тэрбум төгрөг болсон. Үнийг дагаад багууд бизнесийн зарчмаар хөгжих спонсорууд, тамирчид, арын албаныхан болон үзэгчдийн маань хүртэх үр шим ч тэр хэрээр өсөж байна. Баг бүрийн ард дасгалжуулагч, эмч, физикал трэйнэр, ур чадварын трэйнэр, хоол зүйч, зурагчин, видео эдитор, сошиал мэдиа хариуцагч гэх зэрэг бүтэн баг олон улсын жишгийн дагуу маш өндөр зохион байгуулалттайгаар үзэгчдынхээ хүлээлтэд нийцүүлэх, тамирчид аа хөгжүүлэхийн төлөө ажилладаг болсон.

Энэ жилийн лигонер тоглогчид ч өмнө лигийн түүхэнд байгаагүй үнэтэй, ур чадвар өндөртэй, НБА болон бусад том лигүүдэд тоглож байсан тоглогчид ирж өрсөлдөж байгаа. Мөн Монгол тоглолгчдын хувьд ч цалингийн хэмжээ дагаад 2-- дахин нэмэгдсэн байх.

Дээр дурдсан олон олон шинэчлэл давуу талууд нь багуудын хоорондох өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгосноор сагсан бөмбөг сонирхогчдын тоо, хүлээлтийг ч мөн адил маш ихээр нэмэгдүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Мөн үүн дээр нэмээд баг, тамирчид, үзэгч залуусын хүлээлтэд нийцсэн бүтээн байгуулалт бий болж, гэр бүл, найз нөхдөөрөө нийлж талбайн хажуу талаас, ширээн дээрээс, вип өрөөнөөс гэх зэрэг олон төрлөөр тоглолтыг үзэх, сагс үзэнгээ болзох шинэ соёлыг бий болгож хүүхэд залуусыг энэ спортод дуртай, өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй болоход нөлөөлж байгаа харагдаж байгаа. Үүгээр ч зогсохгүй Ази тивийн хэмжээнд Монгол Улсын сагсан бөмбөгийн спортыг таниулахад UG Arena болон МСБХ-ны хамт олны хүч хөдөлмөр чамламгүй үүрэг гүйцэтгэсэн гэж миний хувьд дүгнэж байна. Иймээс энэ бүтээн байгуулалтыг төсөв мөнгөө гарган барьж, тав тухтай орчныг бүрдүүлэн сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа UG Arena-ын арын албаны 200 гаруй ажилтан албан хаагчид, баг тамирчдын үнэ цэн, шагналын санг өсгөх зорилготойгоор цаг наргүй хөдөлмөрлөж байгаа сагсан бөмбөгийн холбооны хамт олон гэсэн 2 талын үйл ажиллагаатай холбоотой болон бусад урсгал зардлуудыг санхүүжүүлэгчдийн туслалцаанаас гадна тасалбарын мөнгөөр бүрдүүлж байгаа юм.

Лиг ашиг орлоготой байснаар дээр дурдсан шинэчлэл, хөгжлүүд улам нэмэгдэж ирээдүйд хүсэл мөрөөдлөөрөө төрөн гарах мянга мянган сагсчид, дүү нарын минь амьдралын баталгаа болохоор цалин хөлсийг авдаг болж, үзэгч, залуус маань илүү сонирхолтой тоглолтуудыг сэтгэл догдлон үздэг жишиг рүү мөд удалгүй хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ ажлуудыг манай багийн зүгээс ч түүчээлэн ажиллаж эхлээд байгаа. Энэ бол дөнгөж эхлэл, өөрчлөлтийн эхний жил, зүгээ олоод зүгшрээд ирвэл үзэгчдийн маань шаардлагаар тасалбар, урамшуулал, хөнгөлөлтүүд төд удалгүй хүлээлтэд нийцсэн үнэтэй болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ бүхний эцэст хэлэхэд сагсан бөмбөгт хайртай үзэгч фанатууд та бүхэн бол Монгол Улсын сагсан бөмбөгийг хөгжүүлэх хамгийн чухал оролцогч талуудын нэг билээ. Иймээс та бүхнийг дуртай багаа дэмжиж, playoff -н уур амьсгалыг ирж мэдрэхийг уриалж байна.

Бид ч мөн хичээж та бүхний хүлээлтэд хүрсэн тоглолтуудын үзүүлж, уйдаахгүй гэдгээ амлаж байна." гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.