Эрдэнэт Майнерс баг цувралыг "шүүрдэж" дараагийн шатанд шалгарлаа

Эрдэнэт Майнерс баг цувралыг

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын эхний шатны цувралын дөрөв дэх тоглолтууд боллоо. Налайх Бизон 70-79 Эрдэнэт Майнерс

Улирлыг 16-2 амжилттай дуусгасан Эрдэнэт Майнерс баг плэйффын эхний шатаа нэг ч хожигдолгүй давж хагас шигшээд шалгарлаа. Тэд дараагийн шатанд Хасын Хүлэгүүд болон IHC Apes багуудын цувралд хожсонтой нь таарах билээ.

Тоглолтын баатар: Өнгөрсөн оройн тоглолтод Эрдэнэт Майнерс багийн төвийн тоглогч О.Энхбаатар 10 оноо, 10 самбар авч дабл дабл гүйцэтгэлээ. Мөн Г.Ган-Эрдэнэ тун сайн тоглолтыг үзүүлж 15 оноо, 4 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч тоглолтыг дуусгасан юм.

Тоглолтын эргэлтийн цэг: Хожил авсан Эрдэнэт Майнерс баг тоглолтыг маш эхлүүлж эхний үе дуусахад 15 онооны илүү болсон байлаа. Харин Налайх Бизон баг хоёрдугаар үеийн эхлэл болон төгсгөлийг маш сайн хийж онооны харьцааг 6 болгож ойртуулсан юм. Гуравдугаар үед Т.Санчирын амжилттай гүйцэтгэсэн холын зайн шидэлтээс эхлэлтэй Эрдэнэт Майнерс баг 9-0 run хийж онооны зөрүүг 13 болгож тоглолтын хэмнэлийг бүрэн эргүүлсэн байна.

Статистик худлаа хэлдэггүй: Хожигдол амссан Налайх Бизон баг багаараа 25.0 хувьтай холын зайнаас шидсэн бол хожил авсан Эрдэнэт Майнерс баг багараа 44.4 хувьтай холын зайнаас шиджээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.