Пау Газолын дугаарын мөнхөлж, Лос Анжелес Лейкэрс хожлоо

Пау Газолын дугаарын мөнхөлж, Лос Анжелес Лейкэрс хожлоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Мемфис Гриззлис багийг хүлээн авч тоглож 103-112 харьцаагаар хожлоо. Улмаар өрнөд бүсэд 32 хожил, 334 хожигдолтойгоор 9-рт эрэмбэлэгдэж байгаа бол Гриззлис 38 хожил, 26 хожигдолтойгоор өрнөд бүсийн 3-р байр руу уналаа.

Тус тоглолтын дундаа хоёр удаагийн аварга Пау Газолын 16 дугаартай өмсгөлийг Крипто цэнгэлдэхэд мөнхөлж, домогт Коби Брайнтын өмсгөлийн хажууд өлгөжээ. Улмаар Энтони Дэвис 30 оноо, 22 самбар, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Деннис Шройдер 17 оноо, 6 самбар, 9 дамжуулалт, сэлгээнээс Руй Хачимура, Остон Ривэрс нар 17 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жаран Жейксон ЖР 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Таюс Жонс 16 оноо, Дилион Брүүкс 13 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 134-123 Орлондо Межик
Вашингтон Уйзардс 119-117 Детройт Пистонс
Шарлот Хорнетс 112-105 Нью-Иорк Никс
Филадельфи 76 117-94 Минносато Тембэруолвс
Брүүклин Нетс 118-96 Хьюстон Рокетс
Голдэн Стэйт Уорриорс 128-137 Оклахома Сити Тандер
Юта Жазз 116-120 Юта Жазз
Мемфис Гриззлис 103-112 Лос Анжелес Лейкэрс

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.