Архангай Алтан Дорнодын дайчид цувралын эхний хожлоо авлаа

Архангай Алтан Дорнодын дайчид цувралын эхний хожлоо авлаа

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын тав дахь өдрийн буюу мягмар гарагийн сүүлийн тоглолт плэйоффын гурав дахь тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид болон Тэнүүн Өлзий Метал багуудын хооронд боллоо.

Цувралын эхний хоёр тоглолтдоо хожигдоод байсан Архангай Алтан Дорнодын Дайчид баг өнөөдөр 26 онооны зөрүүтэй Тэнүүн Өлзий Метал баг хожлоо. Өнөөдөр тэд эсрэг багтаа 66 оноо л алдсан байна. Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт баасан гарагт болох хуваарьтай.

Тоглолтын баатар: Антони Харрис өнөөдөр 27 оноо, 4 самбар, 6 бөмбөг таслалт хийж нэг ч удаа бөмбөгөө алдаагүй байна. Архангай Алтан Дорнодын Дайчид багаас түүнээс өөр 20+ оноо авсан тоглогч байсангүй. Түүнд А.Батхуяг 18 оноо авч тусаллаа.

Тоглолтын эргэлтийн цэг: Архангай Алтан Дорнодын Дайчид баг тоглолтыг маш санй эхлүүлж эхний үеийг 9 онооны илүү дуусгасан юм. Тэр дундаа А.Батхуяг тоглолтыг маш сайн эхлүүлж эхний 6 минутад 7 оноо авсаныг дурьдах нь зүйтэй болов уу. Үүнээс гадна Дайчдын хамгаалалт гайхалтай байж эсрэг баг нь 21 довтолгоо амжилттай гүйцэтгэж 29.2 хувьтай довтолсон байна.

Статистик худлаа хэлдэггүй: Тоглолтод хамгийн олон онооны зөрүү 28 болж Архангай Алтан Дорнодын Дайчид баг 39:08 секундын турш онооны илүү явсан бол Тэнүүн Өлзий Металл баг нэг ч удаа онооны илүү гараагүй байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.