Фили 16 дараалж хожоод байсан Багсыг буулгаж авлаа

Фили 16 дараалж хожоод байсан Багсыг буулгаж авлаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. 16 дараалж хожоод байсан Милоуки Багс талбайдаа Филадельфи 76 багийг хүлээн авч тоглолоо. Улиралд нийт дөрөв тоглох бөгөөд энэ тоглолт гурав дахь нь. Өмнөх тоглолтод бие биеэ харилцан хожоод байсан хоёр баг энэ удаа Сиксерс тоглолтын төгсгөлийг сайн хйиснээр 133-130 харьцаагаар хожил байгууллаа. Тэд дөрөвдүгээр үед 48 оноог авсан бөгөөд эсрэг багтаа 31 оноог алдсан юм.

Улмаар 41 дахь хожлоо байгуулж дорнод бүсийн гуравт бичигдэж байгаа бол Багс хожигдсон ч тэргүүлэгч хэвээр үлдлээ.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 31 оноо, 10 самбар, Жеймс Харден 38 оноо, 9 самбар, 10 дамжуулалт, Тиреси Макси 26 оноог авсан бөгөөд сэлгээнээс Жиоржис Нианг 16 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Антеткумпо 34 оноо, 13 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Брүүк Лопез, Жрью Холидэй нар 26 оноог тус тус авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Торонто Репторс 116-109 Вашингтон Уйзардс /нэмэлт цагт/
Детройт Пистонс 90-114 Клевлэнд Кавалерс
Атланта Хаукс 109-117 Миами Хит
Хьюстон Рокетс 122
-110 Сан Антонио Спөрс
Филадельфи 76 133-130 Милоуки Багс
Минносато Тембэруолвс 138-134 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.