Эрэгтэй баг Зимбабве улсын багийг хожиж 17-оор байр ахилаа

Эрэгтэй баг Зимбабве улсын багийг хожиж 17-оор байр ахилаа

Д.ДАРАМБАЗАР

Энэтхэгийн Ченнай хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын 10 дахь өрөгт Монголын эрэгтэй шатарчид Зимбабве улсын багтай оноолт таарч 3,5:0,5-аар өрсөлдөгчөө хожлоо. Харин манай эмэгтэй баг Болгарын шигшээтэй энэ өрөгт оноолт таарсан. Энэ удаа ОУЭИМ А.Энхтуул, Т.Мөнхзул, ОУШХМ Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар хөлгийн ард сууж, Их мастер цолны болзол биелүүлсэн Т.Мөнхзул, Болгарын Г.Пейчеватай хоёрдугаар ширээнд хараар нүүн тэнцлээ. Монгол-Болгарын багийн оноо 0,5:0,5 болов. Т.Мөнхзул энэ олимпиадад 10 өрөг тоглохдоо, 5 хожил байгуулаад байна. Нэгдүгээр ширээнд тоглосон А.Энхтуул мөн тэнцсэн бол, 3 дугаар ширээнд Б.Мөнгөнзул хожил авч, онооны харьцаа 2:1-ээр хошуучилж эхэлсэн боловч Д.Мөнхзул тэнцэх боломжийг алдан хожигдсоноор хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Харин Б.Мөнгөнзул есөн өрөг наадсанаас найм дахь хожилоо авсан юм. Эмэгтэйчүүдийн баг 10 өргийн дараа зургаан хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдолтой 162 багаас 12 дугаар байрт бичигдлээ. Маргааш Францын шигшээ багтай сүүлчийн өргөө нүүнэ.

Хувийн буюу ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд А.Энхтуул найман өргөөс хоёр хожил, таван тэнцээтэйгээр 16 дугаар байрт, Т.Мөнхзул таван хожил, таван тэнцээтэйгээр долоодугаар байрт, Б.Мөнгөнзул есөн өргөөс найман хожилтойгоор хоёрдугаарт бичигдэж байна. Эрэгтэй багийн хувьд таван хожил, хоёр тэнцээтэйгээр 188 багаас 45 дугаарт бичигдэж байна. Маргааш Киргизийн шатарчидтай сүүлчийн өргөө наадна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.