АНУ-ын хоккейчид "Дэлхийн цом"-оос мултарлаа (Бичлэгтэй)

АНУ-ын хоккейчид

Хоккейн "Дэлхийн Цом"-ын тэмцээнд ОХУ, Канад, Европын шигшээ, АНУ, Чех, Швед, Финлянд, Хойд Америк гэсэн шилдэг найман баг дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

А хэсгийн гал гарсан тоглолт болох Канад, АНУ-ын хоккейчид өнөөдөр тоглолоо. Тоглолтын салхийг хагалж АНУ-ын Райн Донан 04:22 минутад оруулсан бол үүнээс хойш гурван шайбыг дараалж Канадууд оруулснаар эхний үеийг 3-1 харьцаагаар тэргүүлжээ. Үлдсэн хоёр үед хоёр баг тус бүр нэг нэг шайбыг эсрэг багийнхаа хаалганд оруулснаар тоглолт 4-2 харьцаагаар Канадуудын хожлоор өндөрлөлөө. Харин АНУ-ын хувьд хоёр тоглолтод хоёр хожигдолтой хэсгээсээ мултарлаа.

Харин Б хэсэгт Швеп Финляндын тоглолт болсон бөгөөд 2-0 харьцаагаар Швед хожлоо. Хоёр дугаар үеийн ес дэх минутад Антон Стрейлмэн тоглолтын салхийг хагалсан бол гуравдугаар үеийн 19:57 минутад Луй Эриксон эцсийн шайбыг оруулжээ. Ингэснээр Швед хоёр хожилтой хэсгээ тэргүүлж байгаа бол Финлянд хоёр хожигдолтой хэсгийн сүүлийг мушгиж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.