Даллас Мавирекс өрнөд бүсийг тэргүүлсэн багийг хожиж, аваргын төлөө шалгарч үлдлээ

Даллас Мавирекс өрнөд бүсийг тэргүүлсэн багийг хожиж, аваргын төлөө шалгарч үлдлээ

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны цувралын долоо дахь хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт өрнөд бүсийг тэргүүлсэн Финикс Санс талбайдаа Даллас Мавирекс багтай цувралын долоо дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхнээс Мавирекс хамгаалалтаа сайн хийснээр эхний хагасыг 30 оноогоор илүүрхэж дуусгасан бол сүүлийн хагаст онооны зөрүүг 40 болгон холдуулж тоглолтыг эрт дуусгасан бөгөөд 123-90 харьцаагаар хожлоо.

Улмаар Цуврал 4-3 харьцаагаар Мавирекс ялж, өрнөд бүсийн аваргын төлөө үлджээ. Тус цувралд Голдэн Стэйт Уорриорстой тоглох бол эхний тоглолт Уорриорсын талбайд тавдугаар сарын 19-ны өглөө 09:00 цагт болно.

Тус тоглолтод Лука Дончич 35 оноо, 10 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Брансон 24 оноо, сэлгээнээс Спинсер Динвиди 30 оноог авчээ. Эсрэг багаас Дэвин Бүүкер 11 оноо, Крис Пол 10 оноо, сэлгээнээс Камерон Жонсон 12 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

  • Милоуки Багс 81-109 Бостон Селтикс (Селтикс 3-4 харьцаагаар хожиж, дорнод бүсийн аваргын төлөө үлдсэн)
  • Даллас Мавирекс 123-90 Финикс Санс (Мавирекс 4-3 харьцаагаар хожиж, өрнөд бүсийн аваргын төлөө үлдсэн)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.