Бостон Селтикс цувралын 7 дахь тоглолт хожиж, бүсийн аваргын төлөө тоглохоор боллоо

Бостон Селтикс цувралын 7 дахь тоглолт хожиж, бүсийн аваргын төлөө тоглохоор боллоо

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны цувралын долоо дахь хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Бостон Селтикс талбайдаа өнгөрсөн жилийн аварга баг Милоуки Багс багтай цувралын долоо дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний үед Селтикс зургаан оноогоор хожигдож байсан ч хоёр болон. гуравдугаар үед илүү тоглож 21 оноог илүү авснаар шийдвэрлэх үед оноог ойртуулахгүй байж чадсанаар 81-109 харьцаагаар хожлоо.

Улмаар 3-4 харьцаагаар цувралд ялалт байгуулж, дорнод бүсийн аваргын төлөө Миами Хит багтай тоглохоор боллоо. Тус тоглолт нөгөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өглөөний 08:30 цагт Хитийн талбайд болно.

Тус тоглолтод Грант Уйллиамс 27 оноог авч багаа тэргүүлсэн бол Жэйсон Тэйтум 23 оноо, 6 самбар, 8 дамжуулалт, Жэйлон Браун 19 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 25 оноо, 20 самбар, 9 дамжуулалт, Жрү Холидэй 21 оноо, 5 самбар, 8 дамжуулалт, Брүүк Лопез 15 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

  • Милоуки Багс 81-109 Бостон Селтикс (Селтикс 3-4 харьцаагаар хожиж, дорнод бүсийн аваргын төлөө үлдсэн)
  • Даллас Мавирекс 123-90 Финикс Санс (Мавирекс 4-3 харьцаагаар хожиж, өрнөд бүсийн аваргын төлөө үлдсэн)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.