Даллас Мавирекс талбайдаа хожиж, цувралыг ойртууллаа

Даллас Мавирекс талбайдаа хожиж, цувралыг ойртууллаа

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Даллас Мавирекс талбайдаа Финикс Санс багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Эхний хоёр тоглолтыг Санс талбайдаа хийж хожиж чадсан бол өнөөдөр талбай солигдож Мавирексийн талбайд болж эхний үеэс тэрүүлж явсаар 94-113 харьцаагаар бутниргэжээ.

Улмаар 2-1 харьцаагаар цувралыг Мавирекс ойртуулсан бол цувралын дөрөв дэх тоглолт Мавирексийн талбайд тавдугаар сарын 9-ны өглөө болно.

Тус тоглолтод Жейлон Брансон өмнөх хоёр тололтоос өөр тоглож 28 оноог авч багаа тэргүүлсэн бол Лука Дончич 26 оноо, 13 самбар, 9 дамжуулалт, Режжи Буллок 15 оноо авчээ. Эсрэг багаас гараан тоглогчид бүгд 10-аас дээш оноог авсан бол энэ дундаас Жэй Краудер 19 оноо авч багаа тэргүүлжээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Миами Хит 79-99 Филадельфи 76 (Хит цувралыг 2-1 харьцаагаар тэргүүлж байгаа)
  • Финикс Санс 94-113 Даллас Мавирекс (Санс цувралыг 2-1 харьцаагаар тэргүүлж байгаа)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.