Жоэл Эмбийд гэмтлээс эргэн ирж, талбайдаа ялалт байгууллаа

Жоэл Эмбийд гэмтлээс эргэн ирж, талбайдаа ялалт байгууллаа

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Филадельфи 76 талбайдаа Маими Хит багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Эхний хоёр тоглолтыг Хит талбайдаа хийж хоёр хожиж чадсан бол өнөөдөр талбай солигдож Сиксерсийн талбайд болж 79-99 харьцаагаар бутниргэжээ.

Улмаар 2-1 харьцаагаар цувралыг Сиксерс ойртуулсан бол цувралын дөрөв дэх тоглолт Сиксерсийн талбайд тавдугаар сарын 9-ны өглөө болно.

Тус тоглолтод Жоэл Эмбийд гэмтлээс эргэн ирсэн бөгөөд 18 оноо, 11 самбараас бөмбөг авсан бол Денни Грин, Тиреси Макси нар 21 оноо, Жеймс Харден 17 оноо, 8 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жимми Батлер 33 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол сэлгээнээс Тайлер Херро 14 оноог авч бусад тоглогчид 10-аас доош оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Миами Хит 79-99 Филадельфи 76 (Хит цувралыг 2-1 харьцаагаар тэргүүлж байгаа)
  • Финикс Санс 94-113 Даллас Мавирекс (Санс цувралыг 2-1 харьцаагаар тэргүүлж байгаа)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.