Филадельфи 76 баг цувралыг дуусгаж дараагийн шатанд шалгарлаа

Филадельфи 76 баг цувралыг дуусгаж дараагийн шатанд шалгарлаа

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Торонто Репторс талбайдаа Филадельфи 76 багтай цувралын зургаа дахь тоглолтыг хийлээ. Цувралын эхний гурван тоглолт Сиксерс хожоод байсан ч сүүлийн хоёр тоглолтод хожигдож цуврал ойртоод байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн тоглолтод нэг оноогоор тэргүүлж байсан бөгөөд гуравдугаар үед 20 оноог илүү авснаар тэргүүлж эхэлсэн бөгөөд шийдвэрлэх үед тэргүүллээ алдалгүй явсаар 132-97 харьцаагаар ялалт байгууллаа. Улмаар цувралыг 4-2 харьцаагаар Сиксерс ялж дуусгаж дараагийн шатанд дорнод бүсийг тэргүүлсэн Миами Хит багтай тоглохоор боллоо.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 33 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жеймс Харден 22 оноо, 15 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Паскал Сиакам 24 оноог авчээ. 

 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 132-97 Торонто Репторс /4-2 харьцаагаар Сиксерс цувралыг дуусгасан/

Финикс Санс 115-109 Нью Орлэйн Паликанс  /4-2 харьцаагаар Санс цувралыг дуусгасан/

Даллас Мавирекс Юта Жазз

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.