Крис Пол 14-14 довтолж, Финикс Сансыг хожилд хөтөллөө.

Крис Пол 14-14 довтолж, Финикс Сансыг хожилд хөтөллөө.

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Нью-Орлэйн Паликанс талбайдаа Финикс Санс багтай цувралын зургаа дахь тоглолтыг хийлээ. Тус тоглолтын эхний хагас 10 онооны зөрүүгээр Паликанс тэргүүлж байсан бол сүүлийн хагаст тааруухан тоглосноор 115-109 харьцаагаар Санс хожлоо.

Улмаар цуврал 4-2 харьцаагаар дуусч байгаа бөгөөд Сансын дараагийн шатанд өрсөлдөх баг нь Даллас Мавирекс болон Юта Жазз багуудын аль нь 4 түрүүлж хожсон баг билээ.

Тус тоглолтод Крис Пол 14-14 довтолж, бүх довтолгоогоо амжилттай болгосон бөгөөд 33 оноо, 5 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол гэмтлээс Дэвин Бүүкер эргэн ирж 13 оноо, Ди Андрэ Эйтон 22 оноог авчээ. Эсрэг багаас Брэндон Инграм 21 оноогоор багаа тэргүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 132-97 Торонто Репторс /4-2 харьцаагаар Сиксерс цувралыг дуусгасан/

Финикс Санс 115-109 Нью Орлэйн Паликанс  /4-2 харьцаагаар Санс цувралыг дуусгасан/

Даллас Мавирекс Юта Жазз

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.