Лебронгүй Лейкэрс хожигдол хүлээж, плэйоффын байрлаас гарлаа

Лебронгүй Лейкэрс хожигдол хүлээж, плэйоффын байрлаас гарлаа

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Филадельфи 76 талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 87-105 харьцаагаар 76 хожлоо. Улмаар 29 хожил, 19 хожигдолтой болж дорнод бүсийн тавдугаар байрт байгаа бол Лейкэрс 24 хожил, 25 хожигдолтой болж плэйоффын байрлалаас гарч 9-р байрт бичигдлээ.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 26 оноо, 9 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Тобиас Харрис 23 оноо, Макси болон Ниянг нар 14 оноог авчээ. Эсрэг багаас Леброн Жеймс гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Энтони Дэвис 31 оноо, 12 самбар, 4 хаалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 20 оноог авчээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.