Энтони Дэвис гэмтлээсээ эргэн ирж, баг нь хожлоо

Энтони Дэвис гэмтлээсээ эргэн ирж, баг нь хожлоо

NBA-ын талбай есөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Брүүклин Нетс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багийг хүлээн авч тоглолоо. Хоёр багийн өмнөх тоглолт зул сарын баяраар болсон бөгөөд Нетс 122-115 хожсон билээ. Өнөөдөр болсон тоглолтод Лейкэрс тоглолтын эхнээс тэргүүлж эхэлсэн бөгөөд дөрвөн үеийн турш тэргүүлж явснаар 106-96 харьцаагаар хожлоо. Улмаар 24 хожил, 24 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-рт бичигдэж байгаа бол Нетс 29 хожил, 18 хожигдолтой болж дорнод бүсийн гуравт бичигдэж байна.

Тус тоглолт Лейкэрсээс Энтони Дэвис гэмтлээсээ эргэн ирсэн бөгөөд 8 оноо, 2 самбар, 2 дамжуулалт, 1 таслалт, 4 хаалтыг гүйцэтгэжээ. Тэгвэл тус багаас Леброн Жеймс 33 оноо, 7 самбар, 6 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Малик Монк 22 оноог сэлгээнээс Рассел Уэстбрүүк 15 оноог авчээ. Эсрэг багаас Кайри Ирвинг вакцин хийлгээгүйн улмаас тоглолтод оролцоогүй харин Кэвин Дурант гэмтлийн улмаас мөн тоглоогүй бөгөөд Жеймс Харден 33 оноо, 12 самбар, 11 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Вашингтон Уйзардс 115 : 116 Лос Анжелес Клипперс
Детройт Пистонс 105 : 110 Денвер Наггетс
Торонто Репторс 125 : 113 Шарлотт Хорнетс
Филадельфи 76 117 : 107 Нью Орлеан Паликанс
Брүүклин Нетс 96 : 106 Лос Анжелес Лейкерс
Бостон Селтикс 128 : 75 Сакраменто Кингс
Хьюстон Рокетс 104 : 134 Сан-Антонио Спөрс
Портленд Трэйл Блэйзэрс 107 : 109 Миннесота Тембэруолвз
Голден Стэйт Уорриорс 130 : 92 Даллас Мавирекс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.