Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Юта Жаззыг буулгаж авлаа

Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Юта Жаззыг буулгаж авлаа

Өнөөдөр NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Юта Жазз багийг хүлээн авч тоглож эцсийн мөчил 94-92 харьцаагаар хожлоо.  Улмаар 34 хожил, 13 хожигдолтой болж өрнөд бүсийн 2-рт эрэмбэлгэдэж байгаа бол Жазз 30 хожил, 17 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-рт бичигдэж байна. 

Тус тоглолтод Жордан Пүүл 20 оноогоор багаа тэргүүлсэн бол Эндрью Уйгинс 14, Отто Портер, Стифөн Көрри нар 13 оноог авчээ. Эсрэг багаас Богдан Богданович 21 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Йорк Никс 110 : 102 Лос Анжелес Клипперс
Вашингтон Уйзардс 87 : 116 Бостон Селтикс
Майами Хит 113 : 107 Лос Анжелес Лейкерс
Орландо Межик 114 : 95 Чикаго Буллз
Торонто Репторс 105 : 114 Портлэнд Трэйл Блэйзэрс
Шарлотт Хорнетс 91 : 113 Атланта Хаукс
Сан-Антонио Спрөс 109 : 115 Филадельфи 76
Даллас Мавирекс 104 : 91 Мемфис Гриззлис
Денвер Наггетс 117 : 111 Детройт Пистонс
Миннесота Тембэруолвз 136 : 125 Брүүклин Нетс
Голден Стэйт Уорриорс 94 : 92 Юта Жазз
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.